Хар тамхины босс эр хүүхний дүрээр оргохыг завдав


2008 оноос хойш шоронд 36 жилийн ялаа өнгөрүүлж буй Бразилийн хар тамхины наймаачдын босс Клодоалдо Антонио Фелипе оргох цаг нь болсон гэж шийджээ. Ингэхдээ мань хүн хижээл насны эмэгтэйн дүрд хувирсан байна. Үүний тулд мань хүн хүний яг бодит юм шиг нүүрний багийг 1200 доллараар авчруулаад хувцсаа сольж өмсөн шоронгоос гарахыг оролджээ.

Түүний санаснаар бол хянагч нар хаанаас ч юм гэнэт гараад ирсэн авгайг саадгүй гаргах ёстой байсан гэнэ. Гэвч бүтсэнгүй. Хуягууд хар тамхины боссоос бичиг баримтыг нь шаардахдаа тэдний өмнө эрэгтэй хүн зогсож байна гэж бодоогүй аж. Мэдээж хэрэг, хижээл авгайн бичиг баримт Антонио Фелипед байгаагүй учраас овжин аргаар оргох гэсэн оролдлого нь бүтэлгүйтжээ.
Эх сурвалж www.wikimon.mn

URL:

Сэтгэгдэл бичих