Барьцаанд байсан 338 хүнийг чөлөөлжээ

Нигерийн Үндэсний армийнхан удаан хугацааны турш тусгай ажиллагаа явуулсны эцэст хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн барьцаанд байсан 338 иргэнийг чөлөөлсөн болохыг тус улсын Ерөнхийлөгч Мухаммеду Бухари мэдэгдлээ. Чөлөөлөгдсөн хүмүүсийн 192 хүүхэд, 138 эмэгтэй хэмээн армийн төлөөлөгч мэдэгдсэн тухай “www.dailymail.co.uk” уламжлав.

Хэт даврагчид тэднийг Камерун улс руу зарахаар төлөвлөж байсныг нь армийнхан таслан зогсоосон байна.

Саяхан хэт даврагчид армийн дайчныг барьцаалсан видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ. Тэд барьцаанд 30 армийн дайчин байгаа хэмээн мэдээлсэн. Энэхүү мэдээллийн дараа армийнхан барьцаалагдсан дайчдаа чөлөөлөхөөр цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн билээ.

2009 оноос хүчирхэгжиж эхэлсэн “Боко Харам” бүлэглэл ганцхан жилийн дотор 4700 орчим иргэний аминд хүрч, 10 дээш насны 1000 гаруй охиныг хулгайлсан болохыг тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Эх сурвалж: Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих