“Гурван охин” хамтлагийнхан энгэр задгай хувцаслалтаараа Хятадын тайзыг эзэгнэв

“Гурван охин” хамтлаг 10 гаруй жил урлагийн тогоонд хүчин зүтгэсэн ахмад хамтлагуудын тоонд зүй ёсоор ордог. Анх охид нэртэйгээр гарч ирж байсан билээ. Тэгвэл ахмад дуучид маань Хятад, Монголын солилцооны долоо хоногийн арга хэмжээнд орoлцохоор явсан байна.

Харин тэд ахмад үеийн нэг гэдгээ умартсан бололтой шүү. Учир юу гэхээр Монголоо нүцгэн дуучидтай хэмээн сурталчлаад аваа юу гэлтэй гэрэл зураг цахимаар тархлаа.

Дууч бүсгүйчүүд сайхан л харагдаж байвал бол оо гэсэн шиг Хятадын тайзыг энгэр задгай хувцаслалтаараа чимжээ. Сайхан бүсгүйчүүдэд гуалиг бие гайхуулах нь зүйн хэрэг. Гэхдээ хаяадаа Монгол гэсэн нэрээ бодож хувцаслалтаа зохицуулж явмаар.

Эх сурвалж : urlag.mn


URL:

Сэтгэгдэл бичих