Ё.Отгонбаяр шалдан нүцгэнээрээ дуудуулав
МАН-ынхан Дорнод аймагт “Ард түмнээ сонсох аян”-г үргэлжлүүлээд ирсэн. Тус багийн бүрэлдэхүүнд БСШУ, НХХ-ийн сайдууд багтаж, Ё.Отгонбаяр нэгэн уулзалт дээр Кембрижийн боловсролын талаар нэлээд дэлгэрэнгүй ярьжээ. Гэтэл нэг золигийн өвгөн босоод “Та Кембриж энэ тэр гэж том ярьж байхаар энэ бага ангийн сурагчдаа сурах бичгээ хангаад өгөөч. Ямар их зантай хүүхэд вэ” хэмээн загнаж гарчээ. Мань сайд ч мөчөөгөө өгсөнгүй, “Бид энэ мэт том хөтөлбөрийг хэрэгжүүлж байж л боловсролын салбараа шинэчилнэ. Өнөөдөр дандаа хэвлэдэг сурах бичигтэй ноцолдоод байвал юунд ч хүрэхгүй” гээд өөдөөс нь хэрэлдээд байжээ. Өнөөх өвгөн юу дутах вэ “Хм сурах бичгээ хэвлэж чадахгүй байж муу шалдан амт” гээд суучихжээ. Ингэж л Ё.Отгонбаяр сайд шалдан нүцгэнээрээ дуудуулж амаа таглуулжээ.
С.Баяр
URL: