Ард түмнээс “сонгогдсон” гишүүдэд “сонгогдсон” туслахууд минь баяртай…

http://www.bolod.mn/Upload/news/gishuun.jpg

УИХ-ын гишүүдийн энэ намрын салхинд гаралтаар нэр бүхий гишүүний туслах “Бид бол ард түмнээс сонгогдсон гишүүдэд сонгогдсон аугаа хүмүүс билээ” гэсэнд бусад нь уухайлан алга ташиж хундагаа өргөсөн гэдэг.  Аугаа бүхэн эхлэл төгсгөлтэй байдаг тул туслахуудын алтан үе ийнхүү дуусаж байна.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тойргоос УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгохоор болж, шийдвэрлэсэн.

Намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон 28 гишүүн бүр туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ зөвхөн нэг туслахтай ажиллах Засгийн газрын санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээд байгаа юм. Ийнхүү гишүүд “аугаа” туслахуудаа хамгаалсангүй. Ганцхан С.Дэмбэрэл л “Гишүүний туслах ч бусдын нэгэн адил моргейжийн зээлтэй байгаа.

Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” гэж дуугарч үзсэн ч үгийг нь тоох хүн гарсангүй. УИХ-ын “алтан үед” туслахууд нэр хүндтэй байсан. Өөрсдийн гэсэн холбоотой ч байлаа. Парламентчдийн шадар туслахуудын холбоо байгуулагдаж туслахуудын шинэ жил Их тэнгэрт болж УИХ-ын тамгын газраас нь 21 сая төгрөг хүртэл гаргаж өгч байсан удаатай. Тухайн үед  гишүүн бүр дөрвөн туслахтай байсан.

Энэ зуур Р.Гончигдоржийн туслах улсын өмчийн” ланд-200” онхолдуулж, Д.Дондог гишүүний туслах дээлээ нөмөрч, Тлейхан гишүүний туслах, экс гишүүн Л.Гансүхийн туслах, М.Батчимэгийн туслах нар ял сонслоо. Хамгий “азтай” нь Л.Гансүхийн бас нэгэн туслах Л.Эрдэнэбулган агаад тэрээр “Нүүрс” хөтөлбөрийн хэрэг мандахаас өмнө төсөл хэрэгжүүлэгч компаний захирлын ажлаа өгөөд гадаадад сурахаар явсан.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих