Ерөнхийлөгчид итгэсэн ч, Ц.Элбэгдоржид итгэх үү?

Атомын хаягдал байрлуулах гурван улсын гэрээний тухай өнгөрсөн нэг жилийн турш яригдсан. Америкийн хэвлэлүүдэд бичсэнээр энэ гэрээ батлагдаагүй ч, гэрээний нөхдөл, зүйлүүдийг авч хэлэлцсэн нь амьдралд биелэлээ олоход ойрхон л гэсэн үг.

Манай эрх баригчид энэ асуудлаар Монголыг төлөөлж суусан дипломат, ямар нэгэн албаны хүнийг төдийгүй цөмийн хаягдал хаях тухай яригдаагүй гэж мэдэгдэж байна.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 14-нд цөмийн хаягдалтай холбогдуулан албаны хүмүүстэй уулзалт хийсэн. Хурлын үеэр төрийн тэргүүн “Цөмийн хаягдал, түүнийг булшлах тухай ямар нэг гэрээ хэлэлцээр, баримт бичиг Монголд байхгүй” хэмээсэн.

Гэвч “Альфабетикс” сайтад бичсэнээр АНУ, Япон, Монгол Улсын цөмийн хаягдлыг булах асуудлаарх “123″ гэрээ хүчин төгөлдөр болоогүй. Энэ нь цөмийн хаягдал булуулахгүй байх Монголд гарсан дуулиан шуугиантай холбоотойгоор талууд байдлыг намжаасныхаа дараа хэлэлцээрт эргэн орж магадгүй хэмээсэн байна.

Цөмийн асуудлаар түлхүү бичдэг “Енформабле” сайтад бичсэнээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн асуудлаарх хурал зохион явуулснаар Япон, АНУ-ын холбогдох хүмүүст сануулах мессэж хүргэсэн аж. Тэрбээр “Цөмийн хаягдлыг Монгол Улсад булах асуудал хуулиар хориотой” хэмээн онцдон тэмдэглэсэн.

Энэ бол АНУ-ын Харвардын их сургуулийг дүүргэсэн хүний амнаас гарах ёстой үг ч бодит байдалтай нийцэхгүй байна. Монгол Улсын зарим албаны хун цөмийн хаягдлыг эх орондоо булшлах асуудлыг ярилцсан нь тодорхой болсон” гэжээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цөмийн асуудлаарх хурлын үеэр “Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд цөмийн хаягдал, тэр тусмаа гадаад улс оронд бий болсон цөмийн хаягдпын асуудлаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийх эрх олгосон шийдвэр гараагүй. Ийм хэлэлцүүлэг болоогүй. Ийм баримт бичиг ерөөсөө байхгүй” хэмээсэн.

Тэгвэл “Ройтерс” агентлаг, “Майничи”, “Нью-Йорк таймс”, “Кёодо”, хэмээх дэлхийд бүхий хэвлэл Монголын талын төлөөлөгчдийн оролцоотойгоор өөр улсын цөмийн хаягддыг Монгол Улсад булах АНУ, Япон, Монголын “123″ гэрээний тухай өнгөрсөн найман сарын турш билээ. Дэлхий нийт Монгол Улсыг цөмийн хог хаягдал гэрээгээр хадгалахыг зөвшөөрөх анхны улс болно гэж ойлгох боллоо.

“Викиликс” сайтынхны хакерын аргаар олж авсан мэдээллээс үзвэл цөмийн хаягдал Монголд булшлах асуудлаарх АНУ, Монголын талын уулзалт 2007 оны аравдугаар сарын 7-нд нийслэлд болж байжээ. Үүний дараа тус сайт манайд суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Вашингтон руу дамжуулсан нууцын зэрэглэлд хамаарах цахилгаан мэдээг олж авсан аж.

Энэ нь “Викиликс” сайтынхны өнгөрсөн онд дэлгэсэн АНУ-ын Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчтэй холбоотой 251287 ширхэг нууц баримтын нэг хэсэг юм байна.

ULAANBATAR599 хэмээх нууц баримтын тухай “Uleak”сайтад бичсэнээр “Монгол Улсад цөмийн хаягдал булшлах гурван талт хэлэлцээр амжилт олоход ойрхон байна. Тус улс цөмийн цахилгаан станцтай болохоор ажиллаж байгаа. АНУ, Япон, Франц улс Монголд атомын цахилгаан станц байгуулах асуудлаар туслалцаа үзүүлэх бодолтой байна.

Гэвч Оросын талын шахалт байгаа тул асуудлыг ирэх оны тавдугаар cap хүртэл хойшлуулсан. Ирэх он гэхэд Монголын талынхан өөрсдийнхөө ашиг сонирхлоо илэрхийлнэ” гэжээ.

Мөн 2008 оны арванхоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Элчин сайдын яамнаас Вашингтон руу илгээсэн “08ULAANBAATAR555″ хэмээх материалд “Монгол Улсын Цөмийн эрчим хүчний газрын дарга С.Энхбат иргэний зориулалтаар уран ашиглана гэж ярьсан.

Мөн тэрбээр өөрийн ашигласан цөмийн хаягдлаа эх оронцоо булна хэмээв. С.Энхбат өөрийн улсад гадаадын цөмийн хаягдлыг урт хугацаадд байрлуулах боломжийг үгүйсгээгүй” хэмээн Вашингтон руу илгээсэн баримтад өгүүлсэн байна.

Ямартай ч Монголд цөмийн хаягдал булшлах тухай яригдсан. Хэлэлцээрийн заалтуудыг “Майничи” сонин өнгөрсөн дөрөвдүгээр сард ил болгосон байдаг. Тэгэхээр Ц.Элбэгдоржийн чихний хажуугаар цөмийн хаягдал Монгол Улсад хаях асуудал яригдаж өнгөрсөн юм чинь итгэх хэрэг байна уу.

Цөмийн хаягдлын тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсэг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

Цөмийн хаягдлын асуудлаар дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосугай.

1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдлыг хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаа явуулахыг хориглосон Монгол Улсын хууль тогтоомжийн зүйл, заалтыг тууштай мөрдөж ажиллах.

2. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохих шийдвэргүйгээр цөмийн хаягдлын асуудлаар бусад улс орон, олон улсын байгууллагатай хамтран ажиллах, Монгол Улсын нэрийн өмнөөс аливаа яриа хэлэлцээ хийх, гэрээ хэлцэл байгуулах, баримт бичиг үйлдэхийг хориглох.

Д.Түвшинтөр
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих