Олимпийн бамбар Хөвсгөлд ирлээ
2016 онд Бразил улсад зуны олимпийн 31-р наадам болохтой холбогдуулан олимпийн бамбар Монгол улсын наран ургах зүг Халх голын отрядаас эх орноо нар зөв тойрон аялж Хөвсгөл аймагт ирлээ.
Олимпийн бамбарыг Хилийн 0257-р анги хүлээн авсан бөгөөд бамбар аялах хугацаанд аймгийн Биеийн тамир спортын хороо, Сидней олимпийн зөвлөлтэй хамтарч 1000 төрийн албан хаагчийн 300 метрийн гүйлтийн тэмцээн, ширээний теннис зэрэг спортын тэмцээнүүдийг зохион байгуулж хүүхэд залуусын спортын мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж бамбарыг Булган аймгийн Тэшигийн отрядад хүлээлгэн өгөх ажээ.
Б.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: