Дэлхийн боксын аварга Рой Жонс Оросын иргэн боллоо

Дэлхийн боксын од “бага” Рой Жонс Оросын иргэн болжээ. Түүнд Холбооны цагаачлалын албаны төвөөс шинэ иргэншлийн паспортыг нь ёслол төгөлдөр гардуулж өгсөн байна.

Рой Жонс “Миний хувьд энэ бол маш том алхам. Би маш аз жаргалтай байна. Одоо Орос орон миний төрөлх нутаг шиг болсон учраас дуртай үедээ ирж байх болно. Орос улс бол хамгийн сайхан улс. Энд агуу хүмүүс байдаг. Би бол орос” гэжээ.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин 9-р сарын 12-нд 46 настай Рой Жонсод Оросын иргэншил олгох зарлиг гаргасан аж. Тэрээр Ройг Оросод удаан хугацаагаар байх боломжтой болсныг онцлоод түүнд итгэж байгаа учраас шинэ нутагтаа хэд хэдэн төсөл эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн гэнэ.

Үүгээрээ дамжуулан Жон Орос улсад амьдарч болно гэдгийг баталлаа. Тамирчин маань гэр бүлтэйгээ Оросод амьдрах тул тэднийгээ ирэхийг хүлээж суугаа гэнэ. Тэр аль хэдийн Орос хэл сураад эхэлчихсэн гэж сэтгүүлчдэд мэдээлжээ.

Рой Жонсын шинэ иргэншлийг мялааж, “угаах”-аар “Шөний чонууд” мотоклубын гишүүд удирдлагуудынхаа хамт Улаан талбайд ирсэн гэж Интерфакс мэдээлсэн байна. Рой Жонсын продюсер Владимир Хрюнов “Энэ бол Оросын ард түмний баяр. Би Оросод ирэх болсондоо туйлын их баяртай байна” гэжээ.

Дэлхийн Боксын холбооны таамагласнаар Бага Рой Жонс хүнд жинд Дэлхийн супер аваргын төлөө Москвад өрсөлдөхөөр болсон гэж ТАСС агентлагаас мэдээлсэн байна.

Рой Жонс нь дөрвөн жингийн ангилалд дэлхийн аварга болсон бөгөөд хөнгөн, дунд, хүнд жингүүдэд аваргын бүстэй, мөн рекорд тогтоож байжээ. Мөн мэргэжлийн карьертаа 8 удаа ялагдаж, 62 ялалт байгуулж байсан юм.

Орчуулсан Д.Золзаяа


URL:

Сэтгэгдэл бичих