Өвөл буюу 12, 1 сард жирэмсэлбэл хамгийн тохиромжтой

АНУ-ын Индианы их сургуулийн судлаагааны багийн 12 жилийн хугацаанд хийсэн судалгаа ирээдүйд төрөх  эхчүүд, залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй зүйл болжээ. Нийт 50 сая жирэмсэн эхчүүдийн мэдээлэлд боловсруулалт хийн судалж хүүхэдтэй болох  хамгийн тохиромжтой сарыг жил бүрийн 12, 1 сар хэмээн тодорхойлжээ.

Учир нь ураг өсөж бойжих сүүлийн саруудад шаардлагатай витамин D хангалттай авдаг төдийгүй эхэд хэрэгтэй амин дэмт шим тэжээлт жимс ногоо зун намрын цагт илүү элбэг дэлбэг байдаг. Мөн ясны бүтэц бий болоход хамгийн тохиромжтой гэнэ.

Харин 6, 7 сард үр хүүхэд болоход хамгийн тохиромжгүй гэнэ. Учир нь энэ саруудад үйлдвэрлэл, иргэдийн хөдөлгөөн хамгийн идэвхтэй үе бөгөөд урагийн бүтэц, эрүүл мэндэд хорт бодис, хийн нөлөө асар өндөр гэнэ. Энэхүү судалгаа нь дэлхийн бүхий л улс оронд адил гэдгийг эрдэмтэд хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих