Дурлалын гүүр нурах аюулд хүрчээ
Францын үзэсгэлэнт Сена мөрний эрэг дээр орших Парис хотын хамгийн алдартай гүүрнүүдийн нэг болох “The Pont des Arts” буюу урлагийн гэх тодотголтой гүүр нурах аюулд хүрсэн байна.
Учир нь Францын нийслэл Парис хотыг дурлалын хот гэж дэлхий даяараа хүлээн зөвшөөрдөг. Энэ гүүрэн дээр дурлалт хосууд ирж, “хайр сэтгэлээ цоожлон” цоож зүүх болсон аман яриагаар “дурлалын гүүр” гэгдэх болжээ.
Гэтэл энэ нь хэрээс хэтэрч Парист байх бүх гүүр төмрөн цоожинд дарагдаж, бүр зарим нь нурж унахдаа хүрч, даацын хэмжээ байх ёстойгоосоо дөрөв дахин хэтрээд байгаа гэнэ. Үүнд 700 мянган хосын 45 тонн цоож өлгөөтэй байдаг байна.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ter tsoojnuudiig n bugdiig n avaad tomriin hogond og