Нурууны өвчнийг анагааж гэдэс багасгах япон арга

Орчин үеийн суугаа ажилтай бидний олонх нь нурууны өвчнөөр шаналдаг. Дээрээс нь илүүдэл жин гэх аймшигтай “мангас” байна. Доор үзүүлсэн энгийн мөртлөө үр дүнтэй эмчилгээний аргыг анх япон эмч Фукуцузи 10 орчим жилийн өмнө бий болгожээ. Энэ аргаар унжсан гэдсийг татаж, нурууны гажсан ясыг хэвийн байдалд нь оруулж болох юм байна.

Өдөрт ердөө л 5 минутыг дасгалд зарцуулснаар бие чинь сайжирч, гэдэс багасан, нуруу тэгширдэг гэнэ.

Алчуурын байрлал: яг хүйсний харалдаа нуруун доороо ивж өгнө.
Гарын байрлал: алгаа доош нь харуулан чигчий хуруунуудаа нийлүүлнэ.
Хөлийн байрлал: өсгийн хооронд 20 см зай авч, хөлийн эрхий хуруунуудыг нийлүүлнэ.

1. Алчуурыг чангаар ороон хуйлж 40 см урт, 7-10 см зузаан ивээс бэлдээрэй. Задрахгүй байлгахын тулд  уяагаар ороон боосон ч болно.

2. Хатуу гадаргуу дээр сууна. (Зөөлөн ор, диван зохимжгүй. Шалан дээр нимгэн гудас дэвсээд хийвэл хамгийн сайн) Ороосон алчуураа нуруун доороо яг хүйснийхээ харалдаа ивж өгнө.

3. Аажмаар хэвтэнэ. Алчуураа хөдөлгөхгүйн тулд гараараа барьж байсан ч болно. Гол нь алчуур хүйсний чанх доор байх хэрэгтэй. Энэ нь маш чухал.

4. Хөлөө мөрний хэмжээтэй салган эрхий хуруунуудаа нийлүүлнэ. Энэ үед өсгий хоорондын зай 20-25 см байж, “майга хөл” үүсэх ёстой.

5. Гараа толгойноосоо дээш тэнийлгэн алгаа доош харуулж чигчий хуруунуудаа нийлүүлнэ.

6. Хоёр гарын чигчий, хөлийн эрхий хуруунууд хоорондоо заавал хүрэлцэж байх ёстой шүү.

7. Ийм байдлаар 5 минут хэвтэнэ. Аажим, болгоомжтой босно. Учир нь, энэ дасгалын үеэр хүний яс, мөч бага зэрэг хөдөлдөг.

Хэрвээ та бүгдийг зохих ёсоор зөв хийж чадвал яс чинь тэгширч ердийн байрлалдаа орж байгаа нь мэдрэгдэнэ. Гэдэс татагдаж, дотоод эрхтнүүд хамгийн эвтэй байрлалдаа буцан орох болно.

Эхлээд шууд 5 минут хэвтэхэд хэцүү байж магадгүй. Иймд 2-3 минутаас эхлээд аажмаар хугацаагаа нэмэгдүүлээрэй. Сар орчмын дараа үр дүн нь мэдэгдэхүйц илт болно. Амжилт, эрүүл энхийг хүсье!


URL:

Сэтгэгдэл бичих