Сүнсний баяр тэмдэглэх хэрэг байна уу

Зохиолч Б.Батрэгзэдмаа Халлоувен буюу Сүнсний баярын талаар өөрийнхөө фэйсбүүк хуудаст бичжээ. Тэрбээр “Дунд сургуулийн хүүхдүүдийг “Happy Halloween- Сүнсний баяр” гээч гаднын гаж хачин “чөтгөр шулмын баяр” гэх ойлгомжгүй, далдын хүчний нарийн утга явдлыг ялгаагүй, муу ёр, хорлол урьж дуудсан үдэшлэгийг зохиолгомооргүй байна! “Мэлмийгээр болгоогч бурхны 18 үсэгт нүдэн хүрдэн”-д нүдээр бузар үзсэнээр тунгалаг цөвтөж сэтгэлд хир сууна. Хирт сэтгэл чинаддаа хямран ончоо алдаж, үйлс доройтон эцэстээ бардод сүнс элмэрэн тэнэх хэмээнэ. Бидний өвөг дээдэс чихээр мууг бүү сонс. Нүдээр бузрыг бүү хар. Амаар мууг бүү өгүүл!” хэмээн сургаж ирсэн.

Монголын үр хүүхдийн мэлмий тунгалаг байх болтугай” хэмээжээ. Үнэхээр ямар учиртайг нь мэдэхгүй баярыг хуулбарлаж билэггүй зүйлийг бэлгэдэх нь муу ёр ч юм шиг. Улаан өнгөөр нүүр амаа будаж, элдэв уранхай ноорхой хувцас өмсч хаа хамаагүй хашгирч аашлах нь хүсэхээр зүйл биш. Монголчууд бид сүүлийн үед гаднын баярын учрыг олохгүй хуулбарлан тэмдэглэдэг болсон.

Жилдээ олон баяр тэмдэглэдэг бид сүнсний баяраар дутаагүй. Ялангуяа сэвгүй ариун сэтгэлтэй хүүхдүүдийг энэ мэт баярт оролцуулах нь ач холбогдлыг бодсон ч хэрэггүй. Харин түүний оронд өдгөө мартагдах шахаад буй Монголын уламжлалт наадгай алаг мэлхий өрөх, шагай шүүрэх зэрэг тоглоомоор тоглуулах нь алсдаа хүүхдэд хэрэгтэй биз ээ

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Нэр: zochin Огноо: 27 October 2015

mash zov. bi bas ene muu yoriin odoriig temdeglehiig harah durgui

Сэтгэгдэл бичих