МОХ-ны ээлжит бус чуулган болж, шинэ удирдлагуудаа сонгожээ

11230039_759304294197125_2497795790451997909_n146985249201510261435

МОХ-ны Ерөнхийлөгч асан Д.Батбаяр “Нийслэлийн удирдлага, увайгүй, үеэ өнгөрөөсөн улс төрчдийн зүгээс хууль, тогтоомжийг уландаа гишгэлж, оюутан залуусын басамжлан доромжилж, оюутны суралцах эрхийг бүдүүлгээр зөрчсөн” хэмээн мэдэгдэл гаргаж өөрийнхөө хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон билээ.

Харин түүний хүсэлтийг МОХ хүлээн авч, 306 төлөөлөгч бүхий “Оюутны эрх” нэртэй ээлжит бус чуулганаа өчигдөр хийжээ. Улмаар МОХ-г тэргүүлэх дараагийн хүнийг сонгох санал хураалтаар Н.Удаанжаргал 98%-ийн санал авч шинээр ерөнхийлөгч болжээ. Мөн дэд ерөнхийлөгчөөр З.Төмөртөмөө сонгогдсон ба МОХ-ны нэгэн шинэ үе ирж, удирдлагуудын шинэчлэл боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих