Эрүүл хүүхэдтэй болоё гэвэл 12,1 сарыг сонгоорой
АНУ-ын Индианы их сургуулийн судлаагааны баг 12 жилийн хугацаанд хийсэн судалгаа ирээдүйд төрөх эхчүүд, залуу гэр бүлүүдэд маш хэрэгтэй зүйл болжээ. Нийт 50 сая жирэмсэн эхчүүдийн мэдээлэл боловсруулалт хийн судалж хүүхэд хүүхэдтэй болох хамгийн тохиромжтой сарыг жил бүрийн 12, 1 сар хэмээн тодорхойлжээ.
Учир нь ураг өсөж бойжих сүүлийн саруудад шаардлагатай витамин D хангалттай авдаг төдийгүй эхэд хэрэгтэй амин дэмт шим тэжээлт жимс ногоо зун намрын цагт илүү элбэг дэлбэг байдаг. Мөн ясны бүтэц бий болоход хамгийн тохиромжтой гэнэ.
Харин 6,7 сард үр хүүхэд хүүхэд болоход хамгийн тохиромжгүй гэнэ. Учир нь энэ саруудад үйлдвэрлэл, иргэдийн хөдөлгөөн хамгийн идэвхтэй үе бөгөөд урагийн бүтэц, эрүүл мэндэд хорт бодис, хийн нөлөө асар өндөр гэнэ. Энэхүү судалгаа нь дэлхийн бүхий л улс оронд адил гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Б.Санчир
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шал дэмий юм бичих юм