Эхнэрээ 2700 эрд худалджээ
Францын нэгэн хотод бусдын биеийг үнэлүүлсэнд буруутгагдаж буй 54 настай эрийг мөрдөн шалгаж байгаа аж. Сэжигтний үйлдлээс болж хохирсон хүн нь түүний 46 настай эхнэр юм. Тэрбээр хүнд хүчир ажил хийх хугацаандаа 2700 гаруй эрд үйлчилжээ. Тэднийг өнгөрөгч мягмар гаригт саатуулсан байна. Тэд гэрлээд 10 жил болж байгаа бөгөөд таван настай хүүтэй гэнэ.
Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эр нөхөр нь эхнэрийнхээ биеийг үнэлүүлж, огт танихгүй эрчүүдэд үйлчилгээ үзүүлэхийг шаарджээ. Нөхөр нь өөрөө цахим сүлжээгээр дамжуулж 46 настай дажгүйлэг эмэгтэйг санал болгож байсан аж.
Үйлчлүүлэгчид тэдний гэрт ирдэг байсан бөгөөд эхнэр нь танихгүй эрчүүдийг хангаж байх хооронд нөхөр нь таван настай хүүтэйгээ машиндаа суугаад хүлээдэг байжээ. Ийм үйлдлүүд өдөрт дор хаяж гурван удаа болдог байв. Хөөрхий эмэгтэй энэ бүх хугацаанд 2700 гаруй эрэгтэйд үйлчилсэн бөгөөд өөдгүй нөхөр нь 160 мянган евро халаасалжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хохино