“Бодлын хулгайч” Азийн кино наадамд оролцоно
Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Бодлын хулгайч” кино Дэлхийн Азийн кино наадамд оролцохоор болсон байна. Ази Холливудын уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилгоор найруулагч Садык Шер Ниязийн санаачилгаар уг наадмыг анх удаа зохион байгуулах аж.
АНУ-ын Лос Анжелест болох наадамд Азийн 50 гаруй улсын бүтээл толилуулахаал 23 нь “Алтан бөмбөрцөг”, “Эмми”, “Оскар”-ын шагналын гадаад киноны төрөлд нэр дэвших хэлэлцүүлэгт оролцох гэнэ. Уг наадам нь БНСУ-ын “Ичгүүргүй” киногоор нээлтээ хийж, Тайванийн “Алуурчин”-аар хаах юм байна.
Харин “Бодлын хулгайч” кино энэ сарын 28, 29-нд гадаадын үзэгчдэд хүрэх юм байна. Тус киног 90 саяын гэгддэг Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. Харин гол дүрд нь СТА жүжигчин Б.Амарсайхан тоглосон билээ.
URL: