Ч.Сарантуяа: Арваннэгдүгээр сар өвлийн төлөв байдлыг харуулдаг

Ус цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн цаг уурч Ч.Сарантуяагаас ирэх өдрүүдэд цаг агаарын төлөв ямар байх талаар тодрууллаа.

-Энэ сарын сүүлчээр огцом хүйтэрч, цас болон шороон шуурга шуурна гэх болгоомжлол иргэдийн дунд байна. Танайхаас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөр ямар байх вэ?

-Аравдугаар сарын сүүлийн хэд хоногт ихэнх нутгаар хүйтэрнэ. Өнөөдрөөс төв, зүүн аймгуудын зарим га зраар цас их хэмжээгээр орж, цасан шуурга боло х төлөвтэй байгаа . Уулархаг нутгуудаар өдөрт өө 3-8, шөнөдөө 15-20 хэмийн хүйтэн байна . Харин го вийн бүс нутгаар өдөрт өө 1-6 хэмийн дулаантай бай х бол шөнөдөө 3-8 хэмд хүрч хүйтэрнэ.

-Ирэх сард цаг агаар ямар байх бол?

- Баруун зүгийн нутгаар бага зэргийн дулаан байна . Бусад нутгаар хүйтэрч, цас орох төлөвтэй байгаа . Тухайлбал , Завхан, Архангай , Хөвсгөл, Булган , Баян хонгорын нутгаар их хэмжээний цас орно. Арваннэгдүг ээр сар нь өвөл цаг агаарын байдал ямар бай х вэ гэдгийг харуулдаг. Ирэх сарын эхний 10 хоногт цаг агаар харьцангуй гайгүй байна . Дунд 10 хоногт ихэнх нутгаар хүйтэрч, цас орж, салхи болон шороон шуургатай . Сарын сүүлчийн хоногуудад ч мөн адил хүйтэн, цастай байна .

-Шилжилтийн улиралд цаг агаарын байдал эрс өөрчлөгддөг. Өдөр нь нартай, дулаан байснаа орой гэнэт хүйтэрч цас орох тохиолдол их бий?

-Шилжилтийн улиралд цаг агаарын эрс өөрчлөлтийн улмаас намаржаандаа байгаа айлууд та в тух алдаж, нимгэн хувцастай хүмүүс даарч хөрөх, малын хашаа саравчгүй бол мал урууддаг. Мөн цаг агаарын байдал эрс муудаж үзэгд эх орчин хязгаарлагдаж төөрөх, зам даваа хаагдах, хальтиргаа гулгаа үүсдэг тул малчид, ард иргэд, тээвэрчид цаг агаарын аюул гамшгаас урьдчилан сэргийлж, ажил төрл өө зохицуулах арга хэмжээ авахыг анхааруулж байна .

-“Мичин жилийн зуд болно” гэсэн айдас иргэдийн дунд байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Өвлийн төлөв одоо хондоо гараагүй . Манайх зудын прогноз гэж гаргадаггүй . Арванхоёрд угаар сард ч гэсэн ихэнх нутгаар их хэмжээний цас орно. Тэгэхээр зуншлага муутай байсан газруудад өвөлжилт хүндэрч бол зошгүй. Тиймээс иргэд гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлж өвөлжилтийн бэлтгэлээ сайн ханга х хэрэгтэй.

С.Хорлоо

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих