Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун  хойд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-алтай, Өмнөговийн нутаг, Баянхонгор, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

 Малчид, тариаланчид,тэвээрчид, ард иргэдийн анхааралд:

Маргааш өдөр  нутгийн төв хэсгээр,  26-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж,  ихэнх нутгаар хүйтрэхийг онцгой анхааруулж байна.

2015 оны 10 дугаар сарын 24-ний 20 цагаас 10 дугаар сарын 25-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи баруун  хойноос шөнөдөө  ихэнх нутгаар секундэд 12-14 метр, өдөртөө нутгийн өмнөд  хэсгээр  секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Баян-Өлгийн нутгаар хүйтэрч   11-16 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, Баянхонгорын хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч Говьалтай, Баянхонгорын өмнөд хэсэг, Улаангом орчмоор 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар  ахиухан хэмжээний цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын сав газраар 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хүйтэрч 3 градус  хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй, цас орохгүй. Өдөртөө үүлшиж нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Халхголын саваар  6-11 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө  бүх нутгаар  12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:   Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө  ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.  Шөнөдөө Өмнөговийн нутгаар    1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дорноговийн нутгаар 12-17 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно. Салхи баруун  өмнөөс секундэд  6-11 метр, өдөртөө  секундэд 12-14 метр хүрч  шороон болон цасан шуурга шуурна.  Шөнөдөө 0 градус  орчим, өдөртөө 7-9 градус дулаан байна.

2015 оны 10 дугаар сарын 26-наас 10 дугаар сарын 30-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан  төлөв:

26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун зүгийн нутаг болон төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 28-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи  26-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.


URL:

Сэтгэгдэл бичих