Оросууд Путинд хайртай

“Оросын санаа бодлыг өөрчлөх” төв өнгөрөгч баасан гаригт иргэдийн дунд нээлттэй санал асуулга явуулж, өчигдөр дүнгээ танилцуулсан байна. Тус төв иргэдээс “Та Ерөнхийлөгчтэй итгэдэг үү. Та Путинийг хүндэлдэг үү” гэж асуужээ.

Санал асуулгад 18-аас дээш насны 10 сая иргэн оролцож, саналаа өгчээ. Саналаа өгсөн нийт иргэдийг 89.9 хувь нь “Путиний улс төрийн бодлогыг дэмжиж, хүндэлдэг” хэмээн хариулсан тухай “TASS” агентлаг мэдээлэв.

Өнгөрсөн оны долоодугаар сард тус төв дээрх санал асуулгыг иргэдийн дунд явуулахад саналаа өгсөн иргэдийг 67 хувь нь “Путинийг дэмждэг” хэмээн хариулсан байна. Жилийн дотор Путиний нэр хүнд хоёр дахин өссөн байна.

Тус төвийн тэргүүн “Оросууд Ерөнхийлөгчдөө хайртай. Ард түмэндээ таалагддаг удирдагчид ч ховор шүү. Путин ч үнэхээр агуу юм аа” гэж ярьжээ.

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих