В.Путин, Б.Асад нарт баяр хүргэжээ

НҮБ-ын Сирийн асуу­дал хариуцсан тусгай элч Стаффан де Мистура Сирийн хямралыг улс төрийн аргаар зохицуулахаар хэлэлцэж байгаа Владимир Путин, Башар Асад нарт баяр хүр­гэжээ.

Сирийн Ерөнхийлөгч Москвад гэнэтийн айлчлал хийж, хоёр удирдагч хаалттай хаалганы цаана Сирийн хямралыг хэрхэн эв зүйгээр шийдэх талаар ярилцсан хэмээн Кремлийн төлөөлөгч мэдэгдсэн юм.

“НҮБ Сирийн хямралыг үргэлж яриа хэлэлцээний аргаар шийдэхийн төлөө байгаа. Энэ чиглэлээр хийгдэж буй ямар ч хүчин чармайлтыг бид үнэлэх болно” хэмээн Мистура мэдэгджээ.

ОХУ-ын нисэх хүчин хэд хоногийн өмнөөс Сирийн Ерөнхийлөгч Базар Асадыг дэмжиж, сөрөг хүч­нийг нь бөмбөгдөж байгаа юм.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих