Өдрийн хамгийн чухал 20 минут
Өдрийн хамгийн чухал агшин хэзээ вэ? Тэрхүү хамгийн чухал үе нь төлөвлөгөө бичих үе юм. Төлөвлөгөө гэхээр зарим хүн айдаг. Гэхдээ энд бизнесийн төлөвлөгөө эсвэл жилийн зорилго бичих тухай яриагүй байна. Энэ нь зөвхөн тухайн өдрөө төлөвлөж, эрэмбэлэхэд 20 минутыг зарцуулах тухай юм. Энэхүү 20 минут нь маргаашийн өдрийн цаг хугацааг хэмнэхэд туслах төдийгүй тухайн өдрийг тань гайхалтай өдөр болгох нөхцлийг бүрдүүлэх юм.
1. Тухайн өдөр гүйцэлдүүлэхийг хүсэж байгаа 8 зорилгоо жагсаан бичих
2. Эдгээр 8 зорилгын 6 нь мэргэжлийн, 2 нь хувийн зорилго байх. Хувийн зорилгуудад гүйх, эхнэр эсвэл нөхөртэйгээ үдшийн болзоонд явах гэх мэтийг багтаана
3. Маргааш өглөө нь эдгээр зорилгуудаа биелүүлж чадсан эсэхээ шалгаж, тухайн өдөрт зориулсан шинэ жагсаалтыг гаргах
4. Бямба гаригт зорилгын харьцаагаа өөрчилж, 6 хувийн, 2 мэргэжлийн зорилго тавьдаг. Энэ нь амралтын өдрийг хөгжилтэй өнгөрүүлэх, гэр бүлдээ цаг гаргахад тустай Ням гаригт жагсаалт гаргадаггүй нь өөртөө амрах цаг гаргаж байгаа хэрэг.
20 заримдаа түүнээс ч бага минутыг өдөр тутмын зорилгоо төлөвлөхөд зориулах нь таны ажил, хувийн амьдрал, биеийн эрүүл мэндэд аль алинд нь тустай.
URL: