Үхрийн мах 110 төгрөгөөр буурчээ

http://www.bolod.mn/Upload/news/olloo_mn_1401417599_max.jpg

Хонины ястай мах нэг кг нь дунджаар 4390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 5720 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.6 хувиар буюу 35 төгрөгөөр, үхрийн цул мах 1.4 хувиар буюу 110 төгрөгөөр буурчээ.

Ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5500 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 8499 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой, харин хонины цул махны үнэ 1.2 хувиар буюу 70 төгрөгөөр буурсан байна.

Ажиглалтаар хонины мах “Баянзүрх”, “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4200 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.


URL:

Сэтгэгдэл бичих