“Үндэсний цом”-ын аварга баг өнөөдөр тодорно
Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос санаачлан сагсан бөмбөгийн “TLG13” ТББ-ын 10 жилийн ойн нэрэмжит 21 аймгийн аварга шалгаруулах “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах А зэрэглэлийн тэмцээний хагас шигшээ тоглолтууд өчигдөр СТО-нд болж өндөрлөлөө.
Хагас шигшээ тоглолтонд Орхон – Сүхбаатар 72:63, Дархан – Төв 97:87 өндөрлөлөө.
Ингээд энэ жилийн “Үндэсний цом”-ын аваргын төлөө тоглолтонд Орхон аймгийн баг Дархан-Уул аймгийн багтай шалгарч үлдсэн бол хүрэл медалийн төлөө Төв аймгийн Төв ургац баг Сүхбаатар аймгийн багууд тус тус тоглох боллоо.
Шигшээ тоглолтууд өнөөдөр 17:30 цагаас СТО-нд үргэлжлэн явагдана.
URL: