Шинзо Абэ Монголд ирлээ

Японы Ерөнхий сайд Шинзо Абэгийн онгоц дөнгөж сая монгол улсад газардлаа. Түүнийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн угтан авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө манай улсад анх айлчилж байсан бөгөөд энэ удаагийнх хоёр дахь нь юм.

Одоохондоо айлчлалын зорилго, ач холбогдлыг нууцалж байгаа бөгөөд нийт дөрөв гаруй цаг үргэлжлэх айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзаж, яриа хэлэлцээр хийх нь л тодорхой байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, Өнгөрсөн жил манай улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар ээлжлэн Японд айлчлал хийж эдийн засгийн түншлэлийн асуудлаар хэлэлцээр хийж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих