Эвслийн бүлэг Өршөөлийн хуулиар авсан завсарлагаа 3 хоногоор сунгалаа
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаан дөнгөж сая эхэллээ. Чуулганы эхэнд өнөөдөр хэлэлцэх асуудлуудыг баталсан юм. Энэ үеэр Шударга ёс эвслийн бүлэг Өршөөлийн хуулиар авсан завсарлагаа гурав хоногоор сунгах хүсэлт тавьсан юм.
Түүний хүсэлтийг УИХ-ын дарга хүлээж авснаар Өрөөлийн хуулийг өнөөдөр хэлэлцэх асуудлын жагсаалтаас хаслаа.
Яг одоо чуулганаар Гаалийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Г.Лхагваа
URL: