Өмгөөлөгч Ц.Баасандоржид эрүүгийн хэрэг үүсгэжээ

Өмгөөлөгч Ц.Баасандоржид Сүхбаатар дүүргийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тодруулбал, тэрбээр 2014 оны есдүгээр сард Үндэсний аудитын газрын шинжээч н.Ичинхорлоотой утсаар ярьсан бичлэгээ бичсэн байна. Үүнийг нь тус газраас гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гомдол гаргаснаар ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Өмнө нь яг энэ асуудлаар н.Ичинхорлоо гомдол гарган, Ц.Баасандоржийг шалгаж байсан ч гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн өнгөрсөн өвөл хэрэгсэхгүй болгож байсан аж. Гэвч Л.Гансүхийн шүүх хурлын дараа дахин гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүгч Х.Идэрийн гаргасан гомдлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Б.Анир


URL:

Нэр: дорж Огноо: 25 October 2015

өмгөөлөгч гэх Баасанхүү гэдэг чинь гэмт хэрэгтэн Гансүхтэй хамтарч улсын хөрөнгө хулгайлан хүн шүү түүнийг Гансүхтэй нь хамт хорих хэрэгтэй

Сэтгэгдэл бичих