М.Баярмагнай тавын даваа хүрэхгүй унах юм бол “Маск”-аас хөөгдөнө

“Маск” продакшны жүжигчин СТА М.Баярмагнайг үзэгчид жүжигчнээс гадна чамгүй сайн дуучин гэдгийг мэднэ. Гэвч түүнийг барилддаг гэдгийг мэдэх хүн ховор. Хамтлагийнхан дундаа бие хаагаараа хамгийн томд тооцогддог жүжигчин маань энэ сард болох 4096 бөхийн барилдаанд зодоглох гэнэ. Харин түүнийг үнэнчээр дэмжигч хамтлагийнханых нь хувьд М.Баярмагнайг тавын даваа хүртэл унахгүй барилдахыг даалгавар болгожээ. Хэрэв тавын даваа хүртэл “босоо” байж чадахгүй бол “Маск”-аас хасах хүртэл арга хэмжээ авахаар яригдсан гэнэ. Юутай ч монголын болон “Геннис”-ийн амжилтыг эвдэх гэж буй энэ түүхэн үйл явдалд улсын болон аймаг, цэргийн цолтой олон бөхчүүдээс гадна ӨМӨЗО-ны бөхчүүд ч ирж оролцохоор бүртгүүлээд байгаа. Харин жүжиглэж байснаас зодоглож байгаагүй Магнайгын хувьд энэ олон эр бяртнуудын дунд тавын даваа хүртэл тэсэж үлдэнэ гэдэг юу л бол.

Н.Хувьзаяа www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих