“Тэнүүн огоо” ХХК-ны автобусны жолооч хүүхэд мөргөж гэмтээлээ

2015 оны 10 дугаар сарын 19-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр  нийт 427 дуудлага мэдээ мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  347 дуудлага бүртгэгдсэн байна.  Үүнээс ХАБАЖЭГХэрэг  14 бүртгэгдэж  19 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-11, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 6 үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

 Тухайлбал: ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж, Саруул тэнгэр-2 н урд замд “Тэнүүн огоо” ХХК-ны Daewoo Bs-106 маркийн автобусны жолооч А нь явган зорчигч 16 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээсэн байна.

Мөн ХУД-ийн нутаг Ажилчдын гудамж Монфреш ХХК-ны баруун замд Т.Маrk-2 маркийн авто машины жолооч Э нь Т.Kluger маркийн Н жолоочтой, D. Altis  маркийн Ж жолоочтой, Т.Corolla  маркийн Т жолоочтой  29 настай эрэгтэй Ж нарын 6 хүн гэмтсэн. Жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ.

            Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбаатар хот чиглэлд 29 километрт хатуу хучлагтай асфалтан замд N.Condor  маркийн авто машины жолооч М нь Howo  маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж  жолооч 31 настай эрэгтэй М нас барсан байна.

Б.Анир


URL:

Нэр: зочин Огноо: 20 October 2015

Тэнүүн огоо ХХК ны жолооч нар харьцааны соёлгүй . хүнийг хэл амаар доромжилдог.орой их ачаалалтай үед мөд ирдэггүй. орой эрт буулдаг гэх мэт хэлээд байвал их зүйл байна даа.

Сэтгэгдэл бичих