Олимпийн аваргынх бүл нэмжээ
Бээжингийн олимпийн наадмаас жүдо бөхийн төрөлд аваргын алтан медаль хүртэж, монголчуудын 44 жил хүлээсэн амжилтын эзэн болсон Гавьяат тамирчин Н.Түвшинбаярын эхнэр өнгөрсөн сард амаржиж, олимпийн аваргынх бүл нэмжээ. Аваргын гэргий Оюунбилэг Бээжингийн олимпийн дараа анхны хүүгээ төрүүлж байсан юм. Монгол түмний хайр хүндэтгэлийн дээд болсон олимпийн аваргынхаа гэр бүлд аз жаргал, сайн сайхныг хүсье.
Б.Энх
URL: