Б.Лхагвасүрэн: “Чамд хардуулах сайхан”


Омогшин асах гал хайранд чинь
Оньсого шиг нэгэн “хар” унагаж
Огт гэмгүй мөртлөө чамд хардуулж
Олон хоног өөрийгөө “цагаатгаж” явах сайхан
Хал даахгүй хүдий минь хоргоож
Хараацай шиг харцаараа намайг ээрэн
Уурлаж ч чадахгүй, ихээж ч чадахгүй
Урт урт санаа алдан дэнслэх чинь сайхаан!
Нүд нь гурвалжлан
Нүгэл хэрчих хутга шиг үялалзан
Ирж яваа нулимс, дуунд нь шүүдэрлэн
-Ингэнэ! гэж санасангүй гээд бухимдах чинь сайхан
Учир бүхнийг тайлсан хойно
-Удаан юунд намайг зовоов! гээд
Халуу төөнүүлэн энгэр налж
Хацар дээгүүрээ нулимс дэгдүүлэн тайтгарах чинь
Бүүр сайхаан
Хардах тоолонд чинь би…
Чинийх гэдгээ мэдэрдэг
Хичнээн их хайраар ч
Хэнд ч өгөхгүйг чинь ухаардаг
Үг унасан худлаад битгий хэл
Үхлээс бусдад намайг өхгүй ханьдаа
Үе үехэн
Хааяа хааяахан
Хардуулах сайхаан!


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих