Цианит натри асгарчээ
Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг” компанийн уурхайд хоёр хоногийн өмнө цианит натри асгарсан мэдээлэл байна. Уг мэдээллийн дагуу холбогдох байгууллага болох цагдаа, мэргэжлийн хяналтын газраас албаны хүмүүс очиж газар дээр нь ажиллаж байгаа аж.
Өмнө нь ч мөн тус газар цианит натри асгарч байсан гэх мэдээлэл байдаг бөгөөд асуудал тэгсхийгээд намжсан удаатай. Тус компанийн ажилчдын ярьж буйгаар хор багатай цианит натри ашиглах тохиолдол гардаг. Гэхдээ тийм хортой зүйл биш гэдгийг тайлбарлан ярьж байгаа юм. Эх сурвалж www.wikimon.mn
URL: