Дэлхий ван мөсөн бүрхүүлтэй

Автомат удирдлагатай сансрын хөлгөөс авсан мэдээлэлд үндэслэн сансрын НАСА агентлаг Дэлхий ван гарагийн гадарга ус-мөсөн бүрхүүлтэй байж магадгүй гэж мэдэгджээ.

“New Horizons” сансрын хөлөг долдугаар сарын 14-нд Дэлхий вангийн 12500 км гадаргыг туулсан байна.

НАСА-гийн судалгааны баг хөлгөөс илгээсэн мэдээллийг судалж, дүнг нь 10 дугаар сард “Science” сэтгүүлд нийтэлжээ.

Дэлхий ван гараг нь 2000-3000 метр өндөр уулстай өргөн уудам тал нутагтай бөгөөд гадарга нь хөлдүү азот, нүүрсхүчлийн дан ислээр хүрээлэгдсэн гэж судалгааны баг мэдэгдэв.

Ус-мөсөн ёроол нь азотын нимгэн мөсөн давхаргыг тэтгэдэг гэж эрдэмтэд үзжээ. Гадаргуу тогтох идэвхтэй үйл явц хэдэн арван сая жил үргэлжилсэн бөгөөд энэ нь одоо ч идэвхтэй байж магадгүй гэж тэд мэдэгдсэн боловч эрчим хүчний эх сурвалжийг хараахан тогтоогоогүй байна.

Гадарга орчмын агаарын даралт маш бага буюу дэлхийн агаарын даралтын 100 мянганы нэг орчим хувьтай тэнцэж байгааг судалгаагаар тогтоожээ.

Дэлхий вангийн агаар мандал гадаргаасаа 1670 орчим км-ээр тэлсэн байдаг аж.

Д.Нямтулга

“Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих