Самурай нарын амьдралдаа баримталдаг 25 сургаал
1. Хүнд бодол санаагаа илэрхийлэхээс өмнө таны саналыг хүлээж авах чадалтай хүн эсэхийг нь эхлээд бодолцож үзээрэй.
2. Алдаа гаргамагц алдаагаа засах хэрэгтэй. Аль хэр хурдан алдаагаа засна төдий чинээ хийсэн алдааг чинь хурдан мартана.
3. Согтуудаа сэлэм барьсан хүн ухаангүйгээ харуулахаас гадна хулчгараа илчилж байгаа хэрэг.
4. Самурай хүн их хэмжээний сакэ, биеэ тоосон байдал, их тансаглалаас ангид байх ёстой.
5. Мэдэж байгаагаа асууж байгаа нь эелдэг тэнэглэл. Мэдэхгүйгээ асууж байгаа нь аргагүй шаардлага.
6. Азгүйтэл, бэрхшээлтэй тулгарахад зүгээр санаа зовох хангалтгүй. Энэ үед бэрхшээлийг даван туулахаар баяр хөөртэйгөөр тэмцлээ зоригтой эхлэх ёстой.
7. Өвчний хүнд байдал болон бусад золгүй тохиолдол бидний хэрхэн хандаж байгаагаар тодорхойлогдоно.
8. Хүн хэрвээ “одоо” болон “яг тэр цаг мөч” хоёрыг нэг зүйл гэдгийг ойлгоогүй бол хэн ч биш.
9. Хүн эхнээсээ л өөрийнхөө бие, сэтгэлийг эзэмдэж чадаагүй бол хэзээ ч дайснаа дарж чадахгүй.
10. Нэг өдөрт хийж дуусгах ажлыг л барьж авах ёстой. Маргааш бас ганц өдөр л байгаа шүү дээ.
11. Яг одоогийн мөч л үнэн бодит. Хүний бүхий л амьдрал цуварсан одоогийн мөчийн хэлхээс юм.
12. Хэлэх үг, асуух асуулт болгоноо эхлээд өөртөө хэлж асууж бай, хэлэх гэж байгаа үг чинь үнэн эсэхийг сайтар мэдэр.
13. Байгалиас ухаантай хүнийг сургууль улам ухаантай болгоно, байгалиас тэнэг хүнийг – улам найдваргүй болгоно.
14. Хүн бусдын хийсэн алдааг дахин давтах албагүй.
15. Хүн залхуурч, баяр цэнгэл нь ихэсч ирээдүйдээ худлаа найдаж эхлэх тэр цаг мөчид зовлон ирдэг: худлаа маргалдаж, цэцэрхсэний дараа яаралтай ажлыг маргааш гэж хойш тавихад таныг азгүйтэл хүлээж байх болно.
16. Амьдралынхаа зарим нэг зүйлийг анхааралгүй орхисон цагт хүн тайван амьдарч болно. Хүнийг дүгнэж байхдаа үүнийг ойлгох болно.
17. Нэг ажлын арга ухааныг ойлгоход – чамд дахин 8 шинэ хаалга нээгдэж байгаа мэт болно.
18. Өөрийн хүч, сэтгэлийг илэрхийлэхэд ганц үг л хангалттай. 19. Өгөөмөр зан гэдэг бол үнэндээ өрөвдөх сэтгэл юм.
20. Хүний гадаад байдлыг илэрхийлэх гурван шинж – гадаад үзэмж, бичих болон ярих чадвар.
21. Чамайг унхиагүй харагдахад дайсан чинь сэтгэлээр гутарна.
22. Насанд туршдаа суралц. Өдөр ирэх тусам өмнөхөөсөө илүү чадварлаг бол, дараагийн өдөр өнөөдрийнхөөсөө илүү улам чадварлаг бол.
23. Чи хичнээн завгүй байсан ч чамайг гээд зориод ирсэн хүнийг битгий үл тоомсорлоорой.
24. Урсаж буй бодол санаандаа итгэлтэй бай, бүү сатаар. Олон зүйл бодож байхаар нэгээс нөгөө рүү уялдаа холбоотойгоор шилжиж бай. Бодол санаагаа огцом өөрчлөхийг цээрлэ.
25. Өөрийнхөө тухай ихийг ярих – ямар ч ашиггүй. Муугаар бодоход чиний тухай дам яриа их гарч олон дайсантай болгож мэднэ. Үүний оронд гэртээ суугаад яруу найргийн цаад утгыг ухаад сууж байсан нь дээр.
URL: