Башар Асад хэзээ ч явж болно
Франц, Их Британи, Герман улс Сиритэй холбоотой бүх л улс төр, дипломат үйл ажиллагааг нэгтгэн зангидана гэж Францын ерөнхийлөгч Франсуа Олланд дээрх 3 орны төр, засгийн тэргүүн нарын уулзалтын дараа хэллээ. Энэ уулзалт Европын холбооны дээд хэмжээний уулзалтын хүрээнд болсон юм.
“Бид юуны өмнө хэт даврагч “Исламын улс” бүлэгтэй тэмцэх ёстой гэж тохиролцсон Оросын цэргийн ажиллагааг багтаасан бүх үйл ажиллагаа үүнд чиглэсэн байх ёстой. Хоёрдугаарт Сирид Женевын тохиролцооны хүрээнд энхийн зохицуулалтад чиглэсэн улс төрийн үйл явц өрнөх ёстой. Энд хамгийн гол нь Башар Асад байгаа цагт Сири улс ирээдүйгүй гэдгийг л ойлгох явдал. Эцэст нь Сирид энгийн ард иргэд бөмбөгдөлтөд өртөж байгааг зогсоох ёстой. Мэдээж хэрэг Оросын цэргийн ажиллагаа үүнд тус нэмэр болохгүй нь харагдаж байна” гэж Франсуа Олланд хэллээ.
Францын Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар Сирид явуулж байгаа Оросын цэргийн ажиллагаа Башар Асадад улс төрийн ирээдүй бий гэх итгэл найдварыг өгч чадахгүй гэнэ. “Сирийн улс төрийн үйл явц юунд оршиж байна вэ гэвэл улс оронд үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахад оршиж байгаа. Улс төрийн бүх хүчний төлөөлөгчид багтсан засгийн газар, тэрнээс биш Башар Асадад ямар ч ирээдүй байхгүй. Башар Асад хэзээ ч явж болно, одоо ч болно. Яриа хэлэлцээ эхлүүлсний дараа явсан ч болно” гэж Франсуа Олланд цохон тэмдэглэлээ.
URL: