‘’11 11 төв’’-д өнгөрч байгаа долоо хоногт 700 орчим иргэн ханджээ
Санал хүсэлтийн дийлэнх хувийг нийслэл хотын нийтийн тээвэр болон орон сууцны дулаан хангамжийн доголдол, сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааны талаарх шүүмжлэл эзэлж байна.
Бага ангийн хүүхдүүдийн мэдлэг чадварыг дүгнэх хэлбэр нь агуулгын хувьд өөрчлөгдөхгүй, хүүхдийн дэвтэрт таван хошуу, гурвалжин, дөрвөлжин тэмдэглэгээ хийж байна гэсэн иргэний саналд:
-БСШУЯ-ны сайдын тушаалаар баталсан ЕБС-ийн суралцагчийн болон боловсролын чанарын үнэлгээний журамд 1-3 дугаар ангийн суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилтыг үгэн үнэлгээгээр үнэлэхээр заасан. Өөрөөр хэлбэл, суралцагчийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилтыг маш сайн хангалттай, сайжирч байгаа, анхаарах шаардлагатай гэж үнэлж байгаа бол 4-5 дугаар ангид мэдлэг, чадварын ахиц, амжилтын гүйцэтгэлийг хувиар тооцож онц, сайн, хангалттай, дунджаас доогуур, дэмжлэг хэрэгтэй, хангалтгүй гэсэн үгэн үнэлгээгээр үнэлэхээр журамласан.
Иймээс багш, суралцагчдын дэвтэрт хүүхдийн ахиц амжилтыг урамшуулан үнэлж тодорхой тэмдэглэгээ хийж байгаа гэсэн хариултыг БСШУЯ-ны мэргэжилтэн өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанас мэдээллээ.
URL: