Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Вашингтон хотод хүрэлцэн очлоо
АНУ-д төрийн айлчлал хийж буй Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Вашингтон хотод хүрэлцэн очлоо. Тэрээр тус улсад гурван шөнө, дөрвөн өдөр саатахдаа Ерөнхийлөгч Б.Обама-тай уулзах ба анх удаагаа АНУ-ын Батлан Хамгаалах яамны төв болох Пентагонд айлчлах гэж байна.
Ерөнхийлөгч Пак Гын Хе онгоцноос буусан даруй Солонгосын дайнд оролцож байгаад амь насаа алдсан цэргүүдэд зориулсан дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд очиж хүндэтгэл илэрхийлэх ба үүний дараа одон орон судлалын NASA төвд зочлон, сансар судлалын танхимыг үзэж сонирхоно. Харин дараа нь нь Солонгос-АНУ-ын өндөр технологийн аж үйлдвэрийн хамтын ажиллагааы хамтарсан форум уулзалтад оролцох юм байна.
Ингэснээр түүний айлчлалын эхний өдрийн хуваарь дуусах ба маргааш түүнийг хуваарийн дагуу олон тооны уулзалт, гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах ажлууд хүлээж байна.
URL: