МУГЖ Г.Ариунбаатар “Большой театр”-ын тайзнаа дуулна

Сонгодог урлагийн олимп гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн наадмын тэргүүн байр “Гран При” шагналын эзэн Монгол Улсын дуурийн гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар ирэх сард алдарт Большой театрын тайзнаа дуулна.

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа, “Нарлаг сайхан байна. Ирэх сарын10-нд Их театрын тайзнаа дэлхийн нэрт дуучин Елена Обрацовагийн дурсгалд зориулсан хvндэтгэлийн концертод алдартнуудтай нэг тайзан дээр дуулах нь” хэмээжээ.

Мөн тэрбээр ирэх 12 дугаар сард эх орондоо бие даасан тоглолтоо толилуулах аж.

Ж.Болор


URL:

Нэр: Зочин Огноо: 15 October 2015

Ариунбаатар дуучнаараа үнэхээр бахархаж байна. Амжилт ерөөе!

Сэтгэгдэл бичих