АН нам АРДЧИЛЛЫГ хэзээ ч төлөөлж байгаагүй
АН нам АРДЧИЛЛЫГ хэзээ ч төлөөлж байгаагүй. Анархизмыг нь төлөөлж байсан. Харин олон түмэн ардчиллыг төлөөлдөг хэмээн ойлгож, гэнэдэн хууртаж ирсэн дээ…
Үр дагаварыг нь аль аль нь ханатал амсаж байх шив…
АН намд бусад намуудад байдгийн нэгэн адил эрүүл саруул хэсэг гэж бий. Гэвч тэд энэ анархист, харанхуй, увиагүй ойрын бодолтой, холын шуналтай нөхдүүдийнхээ нөлөө, хүрээг давж гарч чаддаггүй. Хэрвээ шинэчлэгдэж өөрчлөгдөхгүй энэ хэвээр байх аваас ойрын хэдэн сонгуульд АН дахин бултайхгүй юм болно.
2000 онд УИХ-д ганцхан суудалтай өрвийж суусан түүх давтагдана. Уг нь өнөөдөр монголын улс төрийг бүрдүүлж, төрийг түшиж яваа хоёр тулгуур том намын нэгийнх нь хувьд АН эрүүл, зөв төлөвшилтэй байх нь олон түмэнд, ирээдүй хойчид хэрэгтэй юмсан.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
unen shuu