О.Ганбат гаалийн 40 гаруй байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ
МАН-ыг Засгаас гарсны дараахан АН-ынхан хамгийн түрүүнд халаа сэлгээгээ үргэлжлүүлж, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Цэнгэлийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний оронд О.Ганбатыг буцаан томилсон юм.
Тэгвэл ажлаа хүлээн аваад буй О.Ганбат өнгөрсөн даваа гаригаас эхлэн 40 гаруй хүнийг ажлаас нь чөлөөлж, халаа сэлгээгээ эхлүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, тэрбээр өмнө нь тэднийг томилсон тушаалыг хүчингүй болгожээ.
Эдгээр байцаагч нь Б.Цэнгэлийг дарга байх үед томилогдсон байна. Тэгвэл О.Ганбат эдгээр байцаагчийг ажлаас нь чөлөөлсөн шалтгаанаа гаальд орохдоо шалгалт шүүлэг, сонгон шалгаруулалтад ороогүй гэж тайлбарласан аж. Харин чөлөөлөгдөөд буй байцаагч нар шүүхэд хандахаа мэдэгдсэн гэж эх сурвалж мэдээллээ.
Б.Чимэг
URL: