Өвөрмонголчууд болон Шинжааны Монгол иргэд Монголын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна
Өвөрмонголчууд болон Шинжааны Монгол иргэд Монголын хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Хүүхэд хүчирхийлэлгүй орчинд амьдрах ёстойг сануулсан гэрэлт хөшөө, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн байгуулах санаачлагыг “БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН”-ыхан бид өрнүүлэн ажиллаж байна. Энэ санаачлагынхаа хүрээнд 10 дугаар сарын 20-нд МХО-нд хандивын тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Бидний санаачлагыг дэмжиж ӨМӨЗО-ны “Тулга” хайр халамжийн холбооны тэргүүн С.Түмэнгэрэл Монгол Улсад ирж ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. “Тулга” хайр халамжийн холбооны залуусын Монголын эмзэг бүлгийн болон хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах хөдөлгөөнийг Өвөрмонголчууд дэмжиж нутаг нутагтаа хандив тусламжийн хөдөлгөөнийг өрнүүлж эхлээд байна.
Шинжааны Монголчууд ч “Тулга” холбооны санаачлагыг дэмжиж хамтран ажиллаж эхэлжээ. Шинжааны Монгол залуу Б.Нямцэрэн тусламжийн хувцаснуудаа ачин хилийн боомт руу хөдөлж байгаа тухай мэдээллээ ирүүлж байна. Монголчуудаа гэсэн сэтгэлтэй элэг нэгтнүүддээ баярлалаа.
Өвөрмонголчууд болон Шинжааны Монголчуудын бие биенээ дэмждэг тусладаг сайхан сэтгэлээс Монголчууд бид ч суралцмаар санагдсанаа нуух юун. Интернэтийн цаанаас цэцэрхэж, маазарж, шүүмжилж суух цагтаа цэг тавих цаг нь болжээ залуусаа
URL: