Цагдаагийн алба хаагч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэний амийг аварчээ
Иргэн Б-ийн ах Д.Соёл-Эрдэнэ бидэнд талархал ирүүлжээ. Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар байнгын татаж унадаг өвчтэй, группт байдаг иргэн Б-ийн амь насыг аварчээ.
Замын үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа вагон депогийн хашаанд Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсдог байршилын үнс нурам асгадаг хэсэгт ухаан алдаж, унаад шатаж байхад нь дээр хоёр алба хаагч харж, амь насыг нь аварчээ.
Иргэн Б их хэмжээний түлэгдэлтэй Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байна. Амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн гэр бүлийнхэн талархал илэрхийлсэн юм.
Б.Чимэг
URL: