Автобус гэнэт тормозолсноос болж нэг иргэн амиа алджээ

124erwgkjlkfdgjlkfdgdНийслэлийн Баянзүрх дүүргийн XII хорооны нутаг, Ботаникийн цэцэрлэгийн эцсийн буудал орчимд автобусаар зорчиж явсан хүн унаж гэмтжээ. Учир нь автобус гэнэт тоормоз татсанаас болоод зорчигч бэртэн, ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлсэн ч бэртлээ даалгүй нас барсан гэх мэдээлэл байна. Ар гэрийнхэн нь түүнийг энэ сарын 10-нд гэрээсээ гараад сураггүй болсон хэмээн цагдаагийн байгууллагад мэдэгдээд байтал хүнд гэмтсэний улмаас ГССҮТ-д хүргэгдсэн болохыг мэдсэн аж.

Автобус нь “Эрдэм транс” ХХК-ийн эзэмшлийнх бөгөөд Толгойт-Ботаник чиглэлд явдаг /06-32/ УНИ улсын дугаартай “Hyundai aero” маркийн автобусыг Ц гэдэг хүн жолоодож явсан гэнэ. Зорчигч тээвэрлэх журам зөрчиж, хурд хэтрүүлэн явж байгаад огцом тоормозлож хүн гэмтээсэн гэх энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих