Дэлхийн хамгийн урт үстэй эмэгтэй тодорчээ

Хятадын Юнань мужийн мио үндэстний сүүлчийн төлөөлөл болсон Гу Мэйн хэмээх 59 настай эмэгтэй 2.52 метр урт үсээ Гиннесийн номонд бичүүллээ. Түүний удмынхан олон зуун жилийн турш урт үсээрээ “гангарсаар” ирсэн түүхтэй аж.

Мио үндэстний нэгэн тасархай Гу Мэйн үсээ сүүлийн 35 жил тасралтгүй ургуулж байгаа гэнэ. Түүний хувьд тосгоныхоо хамгийн алдартай бүсгүйчүүдийн нэг бөгөөд тэндэхийн эмэгтэйчүүдийн хамгийн урт үстэй нь хамгийн нэр хүндтэй нэгэн болж хувирдаг юм байна.

Гу Мэйн 24 наснаасаа хойш үсээ огт тайруулаагүй, өдөрт үсээ арчлахад дор хаяж дөрвөн цаг зарцуулдаг аж. “Энэ бол миний бахархал. Бас бидний онцлог” хэмээн Гу Мэйн “Чайна Дэйли”-д ярьжээ. Мөн тэрбээр урт насалж буй нууцаа үстэйгээ холбосон байна.

Гиннесийн амжилт бүртгэгчид Гу Мэйнтэй уулзахын тулд Юнаний уулархаг нутгаар аялж, багагүй хол зам туулжээ. Өдгөө тэрбээр дэлхий дээр бүртгэгдсэн хамгийн урт үстэй эмэгтэй юм.

Т.Бат


URL:

Сэтгэгдэл бичих