Бан Ги Мүн: ОХУ Сири дэх нөхцөл байдлыг хурцатгасан
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирид ОХУ-ын зүгээс явуулж буй үйл ажиллагааг шүүмжилжээ. Тэрбээр Оросын бөмбөгдөлт хямралыг улам гүнзгийрүүлсэн тухай Перу улсын нийслэл Лима хотноо Дэлхийн банк, ОУВС-гийн хамтарсан хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн байна.
НҮБ-ын тэргүүн Сирийн хөрш орнууд дахь хүмүүнлэгийн нөхцөл байдлыг улам аймшигтай болж, дүрвэгсдийн тоо дөрвөн саяд хүрснийг өгүүлжээ.
Мөн Сири болон хөрш орнуудад нь яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 10 орчим хүн байгааг хэлсэн байна. Дэлхийн банкны тэргүүн Жим Ён Ким Сири дэх иргэний дайны уршгаар 170 тэрбум ам.долларын хохирол учирсан хэмээн мэдэгджээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хөөрхий америкийн бууны нохой өьгөн. энэ сүүлийн үед өвнөчүүд маш их урваж байна.