С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх гурвыг хятад цустай гэж зарласан УИХ-ын гишүүн хэн бэ
Монголчуудын нэгнээ доромжлох энгийн арга “ чи хужаа” гэдэг үг болж байх шиг. Ерөнхийлөгчийн сонгуулиар Ц.Элбэгдоржийг “хятадын эрлийз” энээ тэрээ гээд л байсан. Бүр хэвлэлийн хурал зарлаад хужааг нь батлаад байсан Н.Энхбаярын нэг “бууны нохой” өнөөдөр юу ч болоогүй шиг явж л байна. Тэр яахав улс төрийн зорилгоор гудамжнаас хашгарсан үг биз. Харин парламентын гишүүн Засгийн газрын гурван сайдыг хятад цустай гэж зарлав даа. УИХ-ын нэгэн гишүүн “Үнэндээ Оюутолгойн гэрээг хийсэн гурван сайд чинь гурвуулаа хужаа шүү дээ. Тийм хүмүүс яаж Монголд ашигтай гэрээ хийх юм бэ” гэж хэлсэн байна. Үүгээрээ С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарыг хятад цустай гэсэн үйлдэл болно. Бүр сэтгүүлчдийн ресторанд уриад хоол идэнгээ хэлсэн энэ үг хэвлэлийн хурал зарлаад хийснээс бараг ялгаагүй билээ. Парламентын гишүүн сэтгүүлчдийг урьсан бол тэр нь хэвлэлээр нь дамжуулж олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой нь тодорхой. Энэ утгаараа хэвлэлийн хуралтай ялгаагүй юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын гишүүн чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй. Харин чуулганы үйл ажиллагаанаас өөр газар хэлсэн үгэндээ эзэн болох ёстой.
Парламентын гишүүн зөвхөн тэр гурвыг бус тэдний эцэг, эх, ах дүүг давхар гүтгэн доромжилсон хэрэг болж байна. Ийм хариуцлагагүй үгийг дураараа хэлж болдоггүй байхаа. Нэг бол тэр гурав хужаа нь үнэн, эсвэл УИХ-ын гишүүн хүн бүлэг хүмүүсийг гүтгэн доромжилсон гэмт хэрэг хийсэн болж таарч байна.
URL: