Хятадад уйгар түвд хүнийг хүчээр эрхтний донор болгодог

OrganHarvesting-580x584-450x453

Саяхан Америкд айлчлал хийсэн Хятадын дарга Си Жипинь нэг асуудлыг хэлэлцэхээс тун чадамгай зайлсхийж чадсан нь өдгөө урд хөршид цэцэглээд байгаа хүний эрхтний наймаа байсан.  Коммунист нам эрх барьдаг энэ улсад үндэсний цөөнх болох уйгар, түвд, шажины хориглосон урсгал болох Фальгуныхан болон христ шажинтнуудаас эрхтнийг нь хүчээр авдаг.

Олон улсын Засгийн газрын бус байгууллага болох “Эмч нар хүний эрхтнийг хүчээр авахын эсрэг” нийгэмлэгийн доктор Торстен Трэй Бээжин 2014 онд хоригдлуудаас эрхтнийг нь авах явдлыг зогсооно гэж амласан ч хөдөлмөрийн лагерьд хоригдож байгаа хэсгийг нь орхигдуулсан гэнэ. Голдуу үзэл суртлын асуудлаар буруутгагдсан хүмүүсийг цагдаагийн газрын шийдвэрээр хөдөлмөрийн лагерьд гурван жилээр явуулдаг.   Ингэж яллагдсан хүмүүс нийт хүмүүжигчдийн тал хувийг эзэлдэг.

Нэгэнт шүүхийн бус шийдвэрээр шийтгэгддэг тул статистик тоог нь нарийн гаргах боломжгүй аж.  Хүний эрхтний наймаа нь 1980 оноос Хятадад цэцэглэж эхэлсэн. Эхлээд цаазын ял авсан хүмүүсийн эрхтнийг зөвхөн өөрийн иргэддээ зарж байсан. Энэ үеэс л нарийн тоо баримтыг хатуу нууцлах тухай НАХЯ-ны нууц тушаал гарсан нь одоо ч хэрэгжиж байна. 1990 оноос эрхтний нэмэлт эх үүсвэрд уйгар, түвд зэрэг үндэсний цөөнхийг оруулах болжээ.  Энвэр Тохти хэмээх эмчийн мэдүүлснээр 1995 онд түүнд дээд хэмжээ авсан ч тогтоол гүйцэтгэгдээгүй байгаа нэгэн уйгар хүний элэг бөөрийг авах мэс засал хийхийг тушаасан гэнэ.  Удалгүй бас нэгэн эх үүсвэр гарч ирсэн нь шажны Фальгун урсгалынхан байлаа.

Комминист эрх баригчид энэ урсгалыг хууль бус хэмээн зарлаад дагагчидыг нь хатуугаар мөрдөн мөшгиж эхэлсэн. 70-100 сая дагагчидтай гэдэг энэ урсгалынхан маш том нөөц болсон. 2001 оноос фальгунчуудын эрхтнийг хүчээр авч бүр гадныханд зарж эхэлсэн. “Эмч нар хүний эрхтнийг хүчээр авахын эсрэг” нийгэмлэгийн баталж байгаагаар Хятадын эмнэлгүүд эрхтэн шилжүүлэх мэс заслын донорын тал дээр ямар ч асуудалгүй шахам байдаг нь гайхалтай гэнэ. Эрхтэн солиулах гэсэн өвчтөнд хэзээ шинэ эрхтэн ирэхийг цаг хугацааны хувьд маш нарийвчлалтай хэлж чаддаг нь донор эрхтний найдвартай баазтайг  харуулж байгаа хэрэг аж. 2006 оны байдлаар Хятад даяар эрхтэн шилжүүлэн суулгадаг 600 төв байсан бол өдгөө бүр олширсон.

Хөдөлмөрийн лагерь шоронгуудад үе үе эмнэлгийн маш нарийн шинжилгээ хийгддэг нь цэвэр эрхтэн авах зорилготой байдаг. 2000-2008 оны хооронд Фальгун урсгалын 65 мянган дагагч болон 2000-4000 мянган уйгар түвд хүн эрхтний наймааны махны машинаар оржээ.

Ийнхүү Хятадын засаг захиргаа нь маш ашигтай болж байгаа энэ наймааны төлөө ард түмнийхээ нэг хэсгийг нууцаар нядалж  байна.

“Human Organ Trafficking in China Continues”  нийтлэлээс товчилон орчуулав


URL:

Сэтгэгдэл бичих