Шавь нартайгаа сексдээд 10 жилийн ял сонсов

Америкийн Техас мужид нэгэн дунд сургуулийн багш эмэгтэй өөрийн ахлах ангийн шавь нартай бэлгийн харилцаанд орсон тул шоронд арван жил хоригдох ялаар шийтгүүлжээ.

25 настай Рэйчел Бауэр 2014 онд Франкстон хотын дунд сургуульд одон орон судлалын хичээл заадаг байв. Цагдаа нар түүнийг 14, 16 болон 17 настай гурван шавьтайгаа бэлгийн харилцаанд орсныг тогтоосон аж. Багш бүсгүй тэдэнтэй цахим сүлжээнд шалиг байдлаар харилцаж, шавь нар руугаа эротик гэрэл зургуудаа илгээдэг байсан гэнэ. Бауэр бүсгүй тэднийг гэртээ аваачин сексддэг байжээ.

Шүүх багш, шавийн увайгүй харилцааг шүүмжлээд түүнд 10 жилийн ял сонсгов. Дээр нь нэмж 10 жилийн тэнсэн харгалзах ялыг оноосон аж. Шоронгоос суллагдаад Бауэр бүсгүй 10 жил тэнсэн харгалзах ялтай байна гэсэн үг. Энэ ялыг түүнд насанд хүрээгүй хүнийг бэлгийн хүчирхийлэлд оруулсан хэмээн өгчээ. Бүх амьдралынхаа туршид Бауэр хүчингийн хэрэг үйлдсэн гэсэн пайзтай явах болно. Түүнийг бүртгэлд оруулаад, хүүхдүүдтэй ажиллах эрхгүй болгох юм.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Сэтгэгдэл бичих