Албан байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэнэ

Нийслэлийн дүүрэг, албан байгууллагууд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэхээр болжээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Бүтэн хайрыг гэр бүлдээ” аяныг өчигдрөөс хэрэгжүүлж байгаа юм. Үүнд, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн байгууллага болон бүхий л салбарынхан оролцох юм байна.

Аяны хүрээнд гэр бүлийн хүчирхийлэл гарч буй шалтгаан, нөхцөлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах, гэр бүлийн доторх хэвшмэл ойлголтыг өөрчилж, нөлөөллийн арга хэмжээг авахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл ихтэй33 хороог сонгон хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлийг өөрчлөх сургалтанд хамруулах юм байна. Үүнээс гадна иргэдийг хамтарсан багийн хяналтад авч, эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэхээр болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих