Охин жолоо төгсөөд “машиныхаа түлхүүрийг өгчих” гээд байхаар нь….


Бүх хайраа гэр бүлдээ
Охин жолоо төгсөв үү гүй юу л;

- “машиныхаа түлхүүрийг өгчих” гээд л байн байн хэлээд байхаар нь би
- энэ хэний машин юм бэ?
- таных
-хэн авч өгсийн?
- аав
- “тэгвэл хүнтэй суусан хойноо нөхрөөрөө машин авахуулаад тэрнийгээ л жолоод” гэж хэлээд нэг удаа амыг нь таглаж, хэсэг хугацаа авсан юм.

Өнөөдөр дахиад л:
- Түлхүүрээ өгчих л дөө ээжээ, хулгайгаар унамааргүй байна гэнээ.
Би дахиад л
- энэ хэний машин юм?
- биднийх..
Сонсоогүй царайлаад:
- хэн авч өгсийн?
- бидний аав
- танай аав чинь хэний нөхрийн?
- бидний ээжийн нөхөр.
Өмнөх арга явцгүй болжээ…

Ц.Цэцэгдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих