Буриадын цагдаа нар монгол жуулчдыг хамгаална
ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод Монгол, Буриадын Цагдаагийн газрын ажлын уулзалт боллоо. Сүүлийн үед тус улсад зорчиж буй монгол иргэд гэмт халдлагад өртөх болсон талаар талууд хэлэлцлээ. Буриадын Дотоод хэргийн сайд Олег Кудинов Монголын талын саналыг хүлээж авснаа мэдэгдээд, цаашид ,ийм хэрэг гаргахгүйн тулд хамтран ажиллах шаардлагатай байгааг онцоллоо.
Уулзалтын дүнд Буриадын нутаг дэвсгэр дээр гэмт хэргийн хохирогч болсон монголчуудад эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт хэрэгтнүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн талаарх мэдээллийг солилцож байх тохиролцоонд хүрлээ.
С.Эрин
URL: